Өвөрмөц шийдэл, үс засалт, хувцаслалтаараа үргэлж олныг гайхшруулж явдаг Лэди Гага нэгэн хачирхалтай мэдэгдэл хийлээ. Өнгөрсөн ням гаригт Опра Уинфригийн түүнтэй хийсэн ярилцлага нэрт хөтлөгчийн сувгаар цацагджээ. Тэр үеэр Лэди Гага “Опра, энэ ярилцлагаас хойш би хэсэг хугацаанд ямар ч ярилцлага өгөхгүй байхаар шийдсэн” хэмээн ярив.
“Ямар ч хэвлэл, ямар ч телевиз байхгүй” хэмээн тэрбээр нэмж өгүүлжээ. Тэр ч байтугай сонин хэвлэлээр түүний тухай юу ч гэж бичсэн байсан уншихгүй гэж бас дуучин бүсгүй шийджээ.