Хүчирхийлэгчийг хохирогчтой гэрлүүлэхийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэгчийг хохирогчтой гэрлүүлэхийг эсэргүүцэв

Мороккод хүчингийн хэргийн хохирогч 16 настай охин амиа егүүтгэсэн хэрэг гарч, хүч хэрэглэгчдийг хохирогчтой гэрлүүлэх тухай хуулийг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөн өрнөхөд хүргэжээ. Амина Филали охиныг өөрийг нь хүчиндсэн  этгээдтэй хүчээр гэрлүүлсний дараа тэрээр хулганы хор залгиж амиа хорлосон байна. Мороккогийн хуулиар хүчингийн хэрэг үйлдсэн гэмт этгээд хохирогчтой гэрлэх, эсвэл шоронд хоригдох ял сонссдог гэнэ. Мороккогийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх байгууллагын гишүүд уг хууль нь бузарлагдсан бүсгүй гэр бүлийнхээ нэр төрийг гутаахгүйн тулд өөрийг нь доромжилсэн этгээдтэй гэрлэдэг хуучны уламжлалыг зөвтгөсөн харгис хууль гэж үзэж байгаа юм. Мороккогийн хуульд зааснаар гэрлэх нас 18 боловч хүчингийн хэргийн хохирогч Филалиг насанд хүрээгүй байхад нь гэрлүүлсэн нь онцгой нөхцөл байдал гэж тайлбарлажээ. Мороккогийн шүүх хоёр тал зөвшөөрсөн тохиолдолд гэрлэлтийг баталдаг боловч хохирогчийн ар гэрийнхэн чимээ шуугиангүйгээр асуудлыг шийдсэн нь эмгэнэлтэй явдал гарахад хүргэсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж