
Толины тусламжтайгаар принтерийн системийг боловсронгуй болгож, хэвлэх хурдыг нэмэгдүүлсэн байна. Ер нь принтер секундэд нэг мм зураг хэвлэх хурдтай бол энэ шинэ принтер нь секундэд таван метр зураг хэвлэх хурдтай гэж принтерийг бүтээсэн эрдэмтдийн нэг Юрген Стампфли хэлжээ.
3D принтерийг ашиглан эрдэмтэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард уян хатан робот хийсэн юм. Уян хатан робот нь зөөлөн хоолойг удирдах замаар ажилладаг ажээ. Шинэ бүтээсэн нано принтерийн тусламжтайгаар том хэмжээний зураг хэвлэх боломжтой болно гэж эрдэмтэд нэмж хэллээ.
Н.Тунгалаг