Нээлттэй хаалганы өдөрлөг болжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Нээлттэй хаалганы өдөрлөг болжээ

Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Завхан аймагт гаалийн хороо байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Арцсуурь дахь гаалийн хороо хил, хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сурталчлах Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулжээ. Тус өдөрлөгийг Арцсуурь дахь гаалийн хороо, Хилийн шалган нэвтрүүлэх алба болон Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулж, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулах, хяналт шалгалтад ашиглаж буй эрхзүйн актуудыг үйлчлүүлэгчдэд нэг мөр ойлгуулах, хилээр нэвтэрч буй зорчигчдод хууль тогтоомжийг сурталчлах өргөн хүрээтэй ажил хийсэн байна. Арцсуурь дахь гаалийн хороогоор үйлчлүүлдэг 200 орчим зорчигч, гадаад худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага оролцсон бөгөөд нийт 10 төрлийн 250 гаруй гарын авлага материал тарааж, эхний өдөр 87, дараагийн өдөр 112 үйлчлүүлэгч Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон байна.

                                                                                                                                 Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж