Энэтхэгт 200 сая хүн зурагтгүй амьдардаг

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Энэтхэгт 200 сая хүн зурагтгүй амьдардаг

Энэтхэг улс 1,2 тэрбум хүн амтай бөгөөд тэднээс 200 сая орчим нь телевиз, радио хүлээн авагч, комьпютер, суурин утасгүй амьдардаг талаар “Economic times” сонинд бичжээ.

Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Аруначал-Прадеш, Нагаленд болон Мадхья-Прадеш мужуудын хөдөөгийн оршин суугчдын гуравны нэг нь дээр дурдсан холбоо барих болон үзэх харах цахилгаан хэрэгсэлгүй байжээ. Харин хотуудын оршин суугчдын 75 хувь нь гэртээ зурагттай байна.

Хөдөөгийн хүн амын таван хувь нь, хотын хүн амын 20 хувь нь компьютер болон нөүтбүүктэй гэж судалгаанд бичсэн байна. Тосгоны хүмүүсийн дөнгөж нэг хувь нь интернэтэд холбогддог бол томоохон хотуудын оршин суугчдын 10 хувь нь гэртээ интернэттэй гэнэ.

Энэтхэг улсын нийт хүн амын тал хувь нь машингүй бөгөөд гэр бүлүүдийн таван хувь нь машинтай, 21 хувь нь мотоцикльтэй бөгөөд 45 хувь нь дугуйтай ажээ.

Хамгийн хэцүү үзүүлэлт бол ундны усны хүрэлцээ бөгөөд хүн амын 43,5 хувь нь гоожуурын ус хэрэглэдэг гэсэн байна. Үлдсэн хувь нь худаг, гар насос болон зөөврийн усаар ундны ус залгуулдаг аж.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж