Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон энэ хуулийн 13.1 д заасны дагуу байгуулсан хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна” гэж заасны дагуу сонгуулийн насны иргэдийн мэдээллийг өөрийн байгууллагын
www.burtgel.mn болон
www.registrationmongolia.com цахим хуудсанд байршуулж, иргэн бүрийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах боломжоор хангажээ.
Иймд иргэн бүр дээрх цахим хуудсанд хандаж “Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах” гэсэн цонхыг сонгож, улмаар зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцаж, зөрчилгүй бол “баталгаажуулах” хэсгийг дарж мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах юм. Харин мэдээллээ шалгах явцад ямар нэгэн мэдээллийн зөрүү илэрсэн бол “алдааг мэдээлэх” хэсгийг сонгож, харьяа аймаг, нийслэл, дүүргийн уг ажлыг шууд хариуцан ажиллаж байгаа иргэний бүртгэлийн ажилтнуудтай хүснэгт дэх утсаар холбогдох боломжтой. Хэрэв шаардлагатай бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын 70123363, 350072 болон бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утсанд хандахыг зөвлөж байна.
Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдуулан санал хүлээн авах утасны жагсаалтУЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР