Хүнсний ногооны хадгалалтад шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Хүнсний ногооны хадгалалтад шалгалт хийжээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалтын хүрээнд төмс, хүнсний ногооны үрийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын байдалд нэг сарын хугацаатай шалгалт хийжээ.  Шалгалтад 10-25 тоннын багтаамж бүхий томоохон зоориудыг хамруулжээ. Шалгалтаар хадгалж, борлуулж буй төмс, хүнсний ногоо, бүтээгдэхүүн нь гарал үүслийн гэрчилгээгүй, зоорийг барьж байгуулах, өргөтгөл хийж, ашиглалтад оруулахаас өмнө дүгнэлт гаргуулаагүй, бүтээгдэхүүний чанарын талаар байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй, зооринд халдваргүйтгэл хийх гэрээ байгуулаагүй, ариутгал хийлгэсэн тухай актгүй, зоорины температур хэмжигч, чийг хэмжигчийг байрлуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн ургамал түүнээс гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, боловсруулах, тээвэрлэх, борлуулах явцад ургамлын эрүүл ахуйн үзлэг хийлгээгүй, таримал үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, төмс хүнсний ногооны үрийг худалдаалах, бусдад шилжүүлэхэд өөрийн үйлдвэрлэсэн үрийг үр, хорио цээрийн хяналтад хамруулаагүй  байсан байна.

                                                                                                                                     Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж