“Говийн хөгжлийн ирээдүй” төрийн бус байгууллагын нэрээр, иргэдийг сүлжээнд элсүүлэн залилан хийгчдэд холбогдох шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хурлын товыг хойшлуулжээ. Шүүх хурал өмнө нь дөрвөн удаа энэ мэт шалтгаанаар хойшилж байсан аж. “Говийн хөгжлийн ирээдүй” төрийн бус байгууллага нэрийн дор “машинтай болгоно” хэмээн хууран мэхэлж, иргэдээс их хэмжээний мөнгө залилсан Н.Чимгээ, Ц.Мөнхбат, Н.Энхтуяа, Т.Майнбаяр, Ц.Оюундалай, Б.Болормаа нарыг Эрүүгийн хуулийн 148 цугаар зүйлийн 148.3-т зааснаар буруутгаж байгаа. Дээрх нэр бүхий этгээдүүд өнгөрсөн оны зургадугаар сард 300 гаруй иргэнээс 292 сая төгрөгийг залилсан байна.
С.Отгон