Халхын сайхан эрээс
Харахад нар үнэртэнэ
Хань бараа татаад
Хайрлахад нүнжиг ханхална хэмээсэн яруу найрагч Батмөнхийн Чулуунцэцэгийн уран бүтээлийн тоглолт өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд болох юм байна.
Хань бараа татаад
Хайрлахад нүнжиг ханхална хэмээсэн яруу найрагч Батмөнхийн Чулуунцэцэгийн уран бүтээлийн тоглолт өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд болох юм байна.
Тоглолтод Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУСГЗ Ш.Дулмаа, Д.Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир, Ц.Хулан болон “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, яруу найрагч Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа нарын яруу найрагчид оролцох аж. Мөн Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Х.Болормаа, МУСТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг болон МУСТА Я.Болорчимэг, Э.Чулуунчимэг нарын уран бүтээлчид оролцоно.
Яруу найрагч Б.Чулуунцэцэг саяхан “Тунгалаг дарсны эгшиг” нэртэй яруу найргийн цомгоо өлгийдөн аваад байна.
Ч.БОЛОР