Ослоос амьд үлдсэн хүүхдүүд Бельгид ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Ослоос амьд үлдсэн хүүхдүүд Бельгид ирлээ

Швейцарьт болсон автобусны аймшигтай ослоос амь гарсан найман хүүхэд пүрэв гаригт эх орондоо ирсэн талаар ВВС мэдээлэв. Эхний ээлжинд хөнгөн гэмтэлтэй хүүхдүүдийг эмнэлгээс гаргасан байна. Хүүхдүүдийг Вале мужаас эмнэлгийн машины цуваа Женевт хүргэн ирсэн бөгөөд цувааг цагдаагийн машин хамгаалж явсан ажээ. Бельгийн Засгийн Газрын онгоц Женев хотоос хүүхдүүдийг эх орон руугаа авч ниссэн юм.

Одоо Бельгийн 16 сурагч Швейцарийн эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа бөгөөд тэдний гурав нь ухаангүй байна. Вале мужийн эмнэлгийн дарга сэтгүүлчдэд өчигдөр хэлэхдээ эмнэлэгт эмчлүүлсэн сурагчдад 50 гаруй мэс засал хийсэн гэжээ.

Ослоор амиа алдсан 28 хүний цогцсыг пүрэв гаригт Бельгид хүргэсэн бөгөөд энэ аймшигтай осол нь сүүлийн 30 жилд Швейцарьт тохиолдсон хамгийн том осол болсон юм. Автобусны жолооч жолоо барих үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон гэж Вале мужийн цагдаагийн дарга Кристиан Варон мэдэгджээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж