
Одоо Бельгийн 16 сурагч Швейцарийн эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа бөгөөд тэдний гурав нь ухаангүй байна. Вале мужийн эмнэлгийн дарга сэтгүүлчдэд өчигдөр хэлэхдээ эмнэлэгт эмчлүүлсэн сурагчдад 50 гаруй мэс засал хийсэн гэжээ.
Ослоор амиа алдсан 28 хүний цогцсыг пүрэв гаригт Бельгид хүргэсэн бөгөөд энэ аймшигтай осол нь сүүлийн 30 жилд Швейцарьт тохиолдсон хамгийн том осол болсон юм. Автобусны жолооч жолоо барих үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон гэж Вале мужийн цагдаагийн дарга Кристиан Варон мэдэгджээ.
Н.Тунгалаг