
Өнөөдөр энэ өдрийн хүрээнд Чингис хаан, жанжин Д.Сүхбаатар, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, гарамгай баатар Л.Дандар нарын хөшөөнд Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх гэж байна. Мөн үдээс хойш баярын хурал хийж Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт болох аж.
Д.ОЮУН