Спортын III их наадам сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлж байсан бол гуравдугаар сарын 11-нд гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжиллээ. Тус тэмцээн 84-р сургуулийн спорт зааланд болсон бөгөөд тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 8 багийн 150-иад тамирчид өрсөлдлөө.
Эрэгтэй төрөлд:
1. “Төмөр зам” баг (Дорнод аймгийн 2-р сургуулийг төгссөн)
2. “Алтан шонхор” баг
3. Дашбалбар сумын баг орсон бол
Эмэгтэй төрөлд:
1. “Алтан шонхор” баг
2. Чойбалсан сумын баг
3. Дашбалбар сумын баг тус тус орлоо.
Шилдэг довтлогчоор Халх гол сумын Манлайбаяр, шилдэг холбогчоор “Шар шонхор” багийн Халиун нар шалгарлаа. Дорнод аймгийн оюутан залуучуудын III их наадам ирэх сард буудлага, ширээний теннис, хөлбөмбөгийн тэмцээнээр үргэлжиж тавдугаар сард хаалтын ажиллагаа болно.