Хаан хуурын сонгодог үдэш

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Хаан хуурын сонгодог үдэш

Сонгодог
хөгжимд дуртай үзэгчдэд таатай мэдээ дуулгая. Тун удахгүй жинхэнэ
сонгодог, хаан хуурын тоглолт болох гэж байна. Төгөлдөр хуурч Н.Мөнхтуяа
өөрийн бие даасан тоглолтыг энэ сарын 21-нд  Улсын филармонид хийх гэж
байна. Төгөлдөр хуурч Н.Мөнхтуяа нь саяхан ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэн
суралцаад ирсэн бөгөөд өдгөө Хөгжим бүжгийн коллежид багшилдаг байна.

Түүний
бие даасан “Төгөлдөр хуурын концерт”-д дэлхийн томоохон сонгодог
бүтээлүүд эгшиглэх гэнэ. Тоглолтын тасалбарын үнэ 10000 төгрөг. Хаан
хуурын сонгодог үдэшт үзэгчдийг урья.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж