
хөгжимд дуртай үзэгчдэд таатай мэдээ дуулгая. Тун удахгүй жинхэнэ
сонгодог, хаан хуурын тоглолт болох гэж байна. Төгөлдөр хуурч Н.Мөнхтуяа
өөрийн бие даасан тоглолтыг энэ сарын 21-нд Улсын филармонид хийх гэж
байна. Төгөлдөр хуурч Н.Мөнхтуяа нь саяхан ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэн
суралцаад ирсэн бөгөөд өдгөө Хөгжим бүжгийн коллежид багшилдаг байна.
Түүний
бие даасан “Төгөлдөр хуурын концерт”-д дэлхийн томоохон сонгодог
бүтээлүүд эгшиглэх гэнэ. Тоглолтын тасалбарын үнэ 10000 төгрөг. Хаан
хуурын сонгодог үдэшт үзэгчдийг урья.
М.Урин