Египетийн Ерөнхий прокурор хөлбөмбөгийн тэмцээний үеэр үймээн дэгдээж, хүний амь бүрэлгэсэн 75 этгээдэд ял оноожээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд Порт Сэйд хотод болсон Аль Масри-Aль Эхли клубын хоорондох тэмцээний дараа хөгжөөн дэмжигчдийн дэгдээсэн үймээний үеэр 74 хүн амиа алдсан золгүй явдал гарсан юм. Яллагдагчдын ес нь цагдаагийн ажилтнууд гэнэ. Үймээний үеэр хүний амь бүрэлгэсэн хэрэгт Порт Сэйд хотын аюулаас хамгаалахын дарга мөн нэр холбогдсон аж. Порт Сэйд хотод болсон хөлбөмбөгийн тэмцээнд талбайн эзэн Аль Масри 3:1-ээр хожсон нь өрсөлдөгч АльЭхри клубын хөгжөөн дэмжигчдийн цуст үймээнээр төгссөн юм. Египетийн хөлбөмбөгийн хамгийн хүчтэй хоёр клубын хоорондох өрсөлдөөн зодоон цохионоор өндөрлөж, цагдаа, хамгаалалт болдог байжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид талбай руу хутга барин дайран орсон талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Гэвч хөлбөмбөгийн тэмцээний үеэр дэгдсэн үймээн нь өнгөрсөн жил Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг түлхэн унагасан хувьсгалыг дэмжигчдийн санаатай үйлдэл гэж гадаадын сурвалжлагчид бичиж байсан юм. Дээрх цуст үймээний дараа хөлбөмбөгийн лигийн бүх тэмцээнийг цуцалсан юм.
Н.Энх