Францын тэргүүн хатагтай Карла Бруни-Саркози хэвлэл мэдээллийнхэнд хандахдаа охиных нь эрхийг хүндэтгэн үзэхийг хүссэн хүсэлтээ өөрийн албан ёсны сайтдаа бичсэн байна. Тэргүүн хатагтай хэвлэлийн эрх чөлөөг хүндэлдэг хүний хувьд энд тэндээс хулгайлсан зургийг нийтлэхгүй байхыг бичээд миний хүүхдүүдийн хувийн амьдрал болон тэдний чөлөөт байдалд саад хийхийг зөвшөөрөхгүй гэжээ. Зургаан сартай Жулией охиноо тэвэрсэн түүний зураг Paris Match сонинд өнгөрсөн пүрэв гаригт гарсны дараа тэрээр ингэж бичихэд хүрсэн ажээ. Сонинд гарсан зурган дээр охины нүүр маш бүдэгхэн гарсан учир нь папарацциар зургийг нь авсан байна. Түүнчлэн Бельгийн нэгэн сайтанд Жулией охины зургийг засваргүйгээр гаргасан байжээ.
Дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн Николя Саркози сонгуулийн кампанит ажлаа эхлэх бөгөөд гэр бүлийнх нь янз бүрийн зураг түүний ажилд садаа болохоос тэргүүн хатагтай болгоомжилсон байж магадгүй юм.
Н.Тунгалаг