
…Үдшийн бүрийд болзоот хоёр хайрын бүжиг хийж байгаагаар бүжгэн жүжиг эхэлнэ. Юндэн, Нансалмаа хоёр нэг нэгэндээ хязгааргүй их хайртай. Тэднийг юу ч үл салгаж чадна. Энэ үед нутгийн залуус ирэн цүү хаян тоглоцгооно. Хоролмаагийн анхны учрал нь Юндэн. Гэтэл Юндэн Нансалмаад хязгааргүй хайртай. Үүнийг ойлгосон Хоролмаа Юндэн, Нансалмаа хоёрыг салгахыг хүснэ. Нутгийн залуус хөгжилдөн баяссаар үүр цайж, Юндэн аян замд гарлаа. Нансалмаа дурлалт залуугаа гунигтайгаар үдэн гаргаснаар нэгдүгээр үзэгдэл өндөрлөнө. Хоёрдугаар үзэгдэл эхлэхэд Балган тайзнаа сүр жавхлантай гарч ирнэ. Энэ үед Хоролмаа Балганд Нансалмаагийн тухай ярьж, түүнийг эхнэрээ болгохыг ятгаснаар Балган өөрийн дагуулуудыг явуулна. Түүний дагуулууд Нансалмааг барьж ирэхэд Балган Нансалмааг харан гэргийгээ болгохоор шийднэ. Хоролмаа ч Балганыг сайтар ятгасны үр дүнд Балган Нансалмааг гэр лүүгээ авч явна.
Юндэнгийн дүрд балетчин Х.Ганбаатар тоглосон бол, түүний дурлалт бүсгүй Нансалмаад соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, хорон санаат Хоролмаагийн дүрд соёлын тэргүүний ажилтан Х.Ганчимэг, Балганы дүрд соёлын тэргүүний ажилтан Х.Мөнгөнхөлөг тоглов. Нутгийн залууст Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчид болон Хөгжим Бүжгийн Коллежийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд тоглосон. Симфони найрал хөгжимчид удирдаач Ц.Мөнхболдын удирдлага дор аялгуут сайхан хөгжмийн гайхамшгийг үзүүлсэн.
….Ургах наран гарч, Балган ноёны хашаа хаалгаа хаан, гэргий болох Нансалмааг жижиг гэрт хорин, хуриманд бэлтгэнэ. Нансалмаа зугтахыг хүсэвч Балганы дагуулууд түүнийг хаашаа ч явуулахгүй хорино. Хуримын бэлтгэл хангагдаж зочид их гэрт морилж, Нансалмаа Балган хоёр ч хуримаа хийнэ. Хурим, найр дуусч зочид явахад баярлаж хөөрсөн Балган согтож, Нансалмаа ч энэ үеийг ашиглан хашааны манаачтай хуйвалдан зугтаж амжлаа. Ухаанаа алдтал архи уусан Балган Нансалмааг зугтсаныг мэдэн уурсаж, дагуулуудынхаа хамт араас нь мөшгин хөөнө.
Энэ үед Хоролмаа Юндэнг ирэхийг хүлээн зогсоно. Хоролмаа холын замаас ирж яваа Юндэнг тосон очтол, Юндэн ганцхан хүнийг л эрж, хайна. Хоролмаа Юндэнд,

М.Дөлгөөн