“Global Mobile Awards”-т нэр дэвшигчдийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

“Global Mobile Awards”-т нэр дэвшигчдийг зарлалаа

Дэлхийн хэмжээнд 800 гаруй үүрэн телефоны оператор компаниуд болон ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 200 гаруй гишүүн байгууллагатай “GSMА” холбооноос удахгүй болох “Global Mobile Awards 2010” буюу Дэлхийн үүрэн телефоны салбарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг зарлалаа.  Ирэх хоёрдугаар сарын 15-18-ний өдрүүдэд Испанийн Барселона хотноо болох “Mobile World Congress”-ийн үеэр өнгөрсөн жилийн үүрэн телефоны салбарын дэлхийн шилдгүүдийг тодруулах юм.

Тус шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийн дотроос хамгийн сонирхолтой, олны анхаарлыг татаж буй нь “Шилдэг тоглоом” номинаци бөгөөд уг ангилалд “The Sims 3”, “Farm Frenzy”, “Hero of Sparta”, “The Last City” болон “Speedhero” тоглоомууд нэр дэвшжээ. Харин “Шилдэг гар утас” номинацид өнгөрсөн жил худалдаанд гарч, хэрэглэгчдийг татаж чадсан шилдэг бүтээлүүд болох “Blackberry Bold 9700”, “Samsung S5230 Star”, “HTC Hero”, “Samsung I8910 Omnia HD” болон “Nokia N97 Mini” загварын гар утаснууд нэр дэвшсэн байна. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн “Шилдэг гар утас”-ны шагналыг Их Британийн “iNQ” компанийн бүтээсэн ‘iNQ1” загварын гар утас хүртсэн юм.

2010 оны 1 сарын 22

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж