Баянхонгор аймгийн “Байгаль орчин, аялал жуулчлалын газар”, “Аймгийн адал явдалт спорт аялалын холбоо”, “Баянхонгор телевиз” зэрэг байгууллагууд хамтран өнгөрсөн найманд “Шинийн арван тавны буян хураах хаврын аялал” зохион байгуулласан байна. Аялалд нийт 21 хүн оролцсон бөгөөд аяллыг орон нутгийнхаа сүм хийдээр хийжээ. Хийдийн лам нар Мандал өргөж өгсөн нь хамгийн том аз завшаантай үйл явдал болсон бөгөөд аялагчид хурал нам уншуулж, бурханд залбирч, өөрсдийн ажил үйлс гэр бүлээ даатгууллаа. Мөн тэд дөрвөн бага болон хуваагдаж аялалын явцад хурд хүч авхаалж самбаагаа уралдуулжээ. Аялалын дундуур олс таталт, сумо, оргил булаацалдах тэмцээн явуулж шагнал хүртэл гардуулжээ. Энэхүү тэмцээнд “Хөх тэнгэрийг эзэгнэгч” баг 1-р байр, “Номгон” баг 2-р байр, ”Аялал” баг 3-р байрыг тус тус эзэллээ. Ийнхүү нэг өдрийг найз нөхөд гэр бүлийн хамт цэвэр агаарт гарч ажлын ачаалал, ядаргаагаа тайлан сайхан аялцгаасан байна.
Б.Сараа