Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид “Байгаль орчны журмын эсрэг хэрэг зөрчлийг бууруулахад хууль хяналтын байгууллагуудын хамтын оролцоо” сэдэвт зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнд Ховд, Говь-Алтай аймгийн Хууль зүйн хэлтэс, Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар анги, Ховд, Говь-Алтай аймгийн цагдаа, шүүх, прокурор, тагнуулын байгууллага, “Ирвэс-3” багийн удирдлагуудын төлөөлөл нийлсэн 50 гаруй хүн оролцжээ. Хууль хяналтынхан байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх, хууль бус агнуурын сүлжээг илрүүлэхэд хилийн цэрэг, хилийн тагнуулыг татан оролцуулах талаар голлон ярилцжээ. Хууль хяналтын байгууллагууд хууль бус агнуурын сүлжээг илрүүлэхэд хамтран ажиллахаар болж зөвлөмж гаргасан байна.