хөгжлийн шинэ үеэ эхлүүлэх болсноо энэ мягмар гаригт мэдэгджээ.
Шинэ төсөл нь 2030 он хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн бөгөөд алхам
алхмаар биш үсрэнгүй хөгжилд хөтлөгдөж олон улсын сансрын станцад шинэ
байгууламж босгоно гэв. Ингэхдээ ЗХУ-ын үеийн дэлхийг тойрон хөөрөх
аяллаас нэг мөр татгалзаж цөөн удаа хийж байсан сарны зүг рүү ойр ойр
нисэхээр төлөвлөөд байна.
Энэ төлөвлөгөөнд Марс гариг том төлөвлөгөө байх болно гэдгийг
анхааруулжээ. Сансрын шинэ төхөөрөмжүүд болон хөлөг онгоц, шатахууны
нөөцийн асуудлыг цогцоор нь шийдэх ажилд хойд хөршийн томоохон эрдэмтэн,
инженерүүд олон жилийн турш гар нийлэн ажиллаж буй гэнэ.
хүрээлэнгийн удирдлагууд "Оросын сансрын стратеги нь дэлхийн улс
орнуудын огторгуйн хөгжилд гуравдугаарт бичигдэх томоохон станц
байгуулахад оршиж байгаа. Ингэхдээ од, эрхсийн шилжилт хөдөлгөөнийг
сансраас ажиглах ба дэлхийг зургаан талаас нь тасралтгүй хянах хиймэл
дагуул хөөргөнө" гэжээ.
Энэ төслийн хүрээнд Оросын томоохон сансар судлаач эрдэмтэд оролцох юм
байна. 2010 онд энэ төслийн 0.5 хувь нь хэрэгжсэн бол 2011 оноос 10
хувьд хүрч цаашлаад 2030 он гэхэд гүйцэтгэл ерөнхийдөө дууссан байх
гэнэ.
ОХУ сансрын аялалд цөөн хэдэн даалгавар гүйцэтгэсэн чамламаар түүхтэй
хэдий ч цаашид cap хэмээх гаригийг бүхэлд нь судлах төхөөрөмж бүтээж
Марс руу чиглэгдсэн байгууламж Оросын тойрогт барих гэнэ. Ингэхдээ гадны
түншлэгч улсуудтай хамтарч ажиллахад үргэлж таатай байна хэмээгээд олон
улсын сансар огторгуйн хөгжлийг цаг алдалгүй гүйцэж түрүүлэх аж.
"Роскосмос"-ын тэмдэглэлд өгүүлснээр ОХУ-ын сансар огторгуй дахь 2030 он
хүртэлх төлөвлөгөөнд дэлхийг тойрон эргэх шинэ байгууламж босгох
ажиллагаа багтсан байна. Өнгөрсен хоёрдугаар сард "Роскосмос" төслийн
удирдагч Владимир Поповкин ОХУ-ын газар нутгийг бүхэлд нь судалдсан
бөгөөд заавал Байкануураас нисэх шаардлагагүйг онцлов.
Cap руу нисэх нь асуудал биш боловч тэнд станц байгуулахад 2020 он
хүртэлх гүйцэтгэх ажиллагаа хангалттай аж. Энэ оны эхээр ОХУ сансар
огторгуйд тэмүүлэх эрмэлзлээ улам бүр дарж, дийлэхээ больсон бөгөөд
сансрын судалгааны агентлаг байгуулж түүндээ их хэмжээний хөрөнгө хаях
болжээ. Урьдын “Глонесс” байгууламж нь амжилтгүй болсны дараа арай
даацтай хөрөнгө босгож, түүнд түшиглэсэн томоохон станц бүтээх нь
ашигтай юм гэдгийг хойд хөршийн Төрийн эрх баригчид ухаарсан аж.
Хүйтэн дайны он жилүүдэд АНУ, ЗХУ-ын хооронд "Сансрыг түрүүлж эзлэх"
марафон чимээгүй хэрнээ хурдацтай үргэлжилж байсан. 1960-1980-аад оны
хооронд АНУ сансрын томоохон станц бүтээсэн нь өнөөдрийн "НАСА" зэрэг
байгууллага юм. Харин ЗХУ Байкануурт олон улсын сансрын нисэх буудал
барьж бүтээсэн. Үүнийхээ хүчинд "СОЮЗ" хөлгийн хэдэн арван туршилтыг
амжилт, алдагдлаар хэмжүүлэн туршиж байсан юм.
шинжлэх "Олон улсын сансрын станц" нэртэй байгууламж босгосон билээ.
Тус станцад жил бүр хэдэн арван нисэгчгүй сансрын биетүүд залгагдаж
дэлхийг дээрээс нь сүлжээгээр хангах толин систем бүтээгээд байна. Өдгөө
энэ ажилд БНХАУ эрчимтэй оролцох болсон нь 2008 онд хөөргөсөн сансрын
хөлөг байлаа.
Тиймээс сансар огторгуйд АНУ, Япон, БНХАУ, ОХУ нарын өргөн бүрэлдэхүүн
нэгдэх болсноор дэлхийн тойрог зам гэлтгүй cap, марс болон бусад нарны
аймгууд руу зорчих хүн төрөлхтний хүсэл эрмэлзлийн гүйцэтгэлийн тэргүүн
болж өргөжжээ. Харин ОХУ сансрын эрин зуунд хөл тавихдаа цоо шинээр,
болгоомжтой мөн техникийн шинэ шийдлээр цойлон гарч ирэх боломжтой
хэмээн "Коммерсант Дэйли"-д бичжээ.
"Нийгмийн толь" сонин