Лионель Мессигийн амжилтын нууц юу вэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Лионель Мессигийн амжилтын нууц юу вэ?

Дани улсын эрдэмтэд аргентин хөлбөмбөгч Лионель Месси бусад хөлбөмбөгчдөөс бие физиологийн хувьд онц ялгарахгүй хэрнээ яагаад ийм их амжилт гаргаад байхыг тайлбарлахыг оролдсон байна. Лионель Месси гурван жил дараалан “Алтан бөмбөг” шагнал хүртсэн юм.

Лионель Месси бол бол үнэхээрийн гайхалтай хүн. Тэр бусад хөлбөмбөгчдөөс биеэр бага, их хүч чадалтай ч биш, тийм ч хурдан гүйдэггүй гэж Биспебьергийн эмнэлгийн спортын тасгийн эрхлэгч Йеспер Лёвинда Андерсен ярьжээ.

Месси бусдаас хурдан хугацаанд хөлний байрлалаа сольдог бөгөөд гүйж байхдаа чиглэлээ түргэн өөрчилдөг, гэхдээ энэ нь тийм ч давуу тал биш. Харин тэр өөрийн чадвараа маш сайн зохицуулан нийцүүлдэг юм. Цаг хугацаа болон орон зайны мэдрэмжээрээ хэрэгтэй цагт нь хариу үйлдэл хийдэг нь түүний онцлог. Бид даанч хөлбөмбөгчдийн ийм чадварыг шалгах тест бүтээж чадахгүй гэж Андерсен нэмж хэлжээ.

Тархи судлаач Труэлс Весенберг Хьяр хэлэхдээ Мессигийн хөлбөмбөгийн мэдрэмж сайн хөгжсөн байх талтай. Учир нь хүн байнга давтан хийдэг юмаа урьдчилан мэдрэх тархины чадвартай байдаг. Хөлбөмбөгчний хувьд бөмбөгөө, багаа болон эсрэг багаа анхаарахыг чухалчилдаг. Харин хөгжөөн дэмжигчдээ бол төдийлөн анхаардаггүй гэжээ. Месси зөв шийдэл гаргах боломжоо алддаггүй гэж тэр боддог байна.

Харин Аальбергийн Их Сургуулийн профессор Ларс Арендт-Ниельсен хэлэхдээ Месси ердөө л сайн гентэй хүн гэж тодорхойлж байгаа аж. Магадгүй Мессигийн булчин бусдаасаа арай илүү зөв байж болох бөгөөд тоглох үедээ өөрийн булчингуудаа зөв удирддаг байх. Түүний энэ чадвар генетиктэй нь холбоотой гэжээ.

Эрдэмтэд Мессиг португал хөл хөмбөгчин Криштиану Рональдогоос бие физиологийн хувьд эрс ялгаатайг онцолсон байна. Магадгүй Месси хэт өндөр биш биеийнхээ потенциалыг гүйх үедээ бүрэн ашигладаг байх. Бөмбөг булаацалдах үедээ өндөр хөл бөмбөгчдөөс бөмбөгийг авч чаддаг. Түүний хөл маш хурдтай хөдөлж чаддаг нь давуу тал болдог байж болох юм гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж