УЕП сайд Ц.Нямдоржийн албан бичигт хариу өглөө

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

УЕП сайд Ц.Нямдоржийн албан бичигт хариу өглөө

Прокурорын байгууллагад хандаж өргөдөл шилжүүлэх тухай 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр  таны ирүүлсэн тоотод дурьдсаны зарим асуудлын талаар дараах хариултыг өгч байна.

Та албан тоотдоо Цагдаагийн байгууллагын удирдлага нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэмт хэргийн зүйлчлэлийн асуудалд туйлын нухацтай анхаарлаа хандуулж  зөвхөн хуулийн хүрээнд шударга шийдвэр гаргахыг хүссэн байна.

Дээрх хүмүүсийн үйлдэлтэй холбогдуулан шалгагдаж байгаа хэргийг мөрдөн байцаах болон прокурорын байгууллага хуулийн хүрээнд нарийн судлан  зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Энэ хэргийн зүйлчлэлийн талаарх эрх зүйн үндэслэл шүүх хурлын үеэр дэлгэрэнгүй тодорхой яригдан шийдвэрлэгдэх тул хэргийг шийдээгүй байхад урьдчилан тайлбар өгөх  боломжгүйг та ойлгоно гэдэгт найдъя. www.gpo.mn

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж