Эргэн тойронд сурч, судалж буй чиглэлдээ гаршиж хүний өмнө нүүр улайхааргүй юм хийгээд сурцан хүмүүс байнаа, бахармаар, бүр хайрламаар. Гэтэл гэтэл гэтэл тун ялихгүй аар саар зүйл дээр өнөө сайхан үнэлэмжийг минь босож ирэхгүй болтол нь дэвсэлж орхихым, гол харламаар. Нэг хүн байнаа, бид хоёул энэ улсад хоёр өөр зүгээс ирсэн хоноцууд. Хоноц хоноцдоо нэмэртэй байх гэж хэр хэрэндээ л нэгэндээ тус нэмэр, түшиг болох гэж хичээж ирсэн. Магадгүй тэр надаас олон хоносон болохоор надад үзүүлсэн түүний тусламж минийхээс илүү байгаа, угаасаа илүү. Дотор сэтгэлдээ ач санаж, юухан хээхэн дээр нэмэр болчих гээл явдаг байв. Бас ч гэж тодорхой хугацааг хамт өнгөрүүлсийм гэсэндээ багахан ч гэсэн таньсан гэж бодож чухам л сайн найзын энтэй санаж бодож байваа гэж. Тэгсэн саяхан мань хүн зэрэг цолоо хамгаалангуутаа жинхэнэ ёоёотдог байшд.
За уучлаарай нэг тийм материаллаг юм ярих гээд байна. Хэрэглэдэг байсан хүн нь яваад хоёр дисплэй үлдвээ, манайхан намайг аваад хэрэглэ гээд, би ч нэг их яарахгүй аажимдаа авчина даа гэсэн юм бодоол явжийлаа. Тэгсэн нэг өглөө ирсэн өнөөх хоёрыг бүр хоёуланг нь өнөө сайн найз аваад, өөрийн хэрэглэж байсан хоёрыгоо солицон байвал яах уу? Ядаж асууж болно доо, үгүй бүр нэгийг нь үлдээж, бүр юм үзээгүй арчаагүй амьтан гэж бодохоос дотор арзаганаад. Тэсэлгүй хэй чи яагаад бүгдийг нь авчиж байгаан, уг нь би авах гээд тохирцон байсаншд ядаж нэгийг нь өгөөрэй гээд л орхисон. Тэгэлгүй яахав гэсэн мөртөө одоог болтол надад өгөөгүй байгаа. Чанарыг нь шалгах гээд ганц хэлснээс өөрөөр дахиж ам нээгээгүй, өөрөө өгвөл өгөг үгүй бол тэр дисплэйнүүдээ харах бүрдээ ичиж яваг. Наад захын соёл мэдэхгүй өчүүхэн юмнаас өөрийгөө таниулаад байгаа ийм бүдүүлэг гарууд бүр дотор маажчихдаг юм. Ямар тоглоомоо булалдаж байгаа учир мэдэхгүй жоохон хүүхдүүд биш дээ, өдий зэргийн хэмжээнд хүрчихээд хүний урдуур орж булаагаад, үнэн арчаагүй. Урд нь болоод ирсийн хуучинтайгаа байхад болж л таараа гэсэн юм бодоол явжийна. Мэх мэхэндээ гэдэг шиг тэгэж арчаагүйтснийхээ төлөө тэр эгцxэн нүүр харж чадахгүй байгаа. Ухаан нь хүрвэл иймэрхүү байдлаас өөрийн гэмийг ухаарч өөрийгөө бүх талаараа байгаа хэмжээндээ хүмүүжүүлж аваг чадахгүй бол тэгээд нэг талаа нөгөөгөөрөө баллуурдаад насан туршдаа амьдраг. Энэ нөхөр угаасаа иймэрхүү эд материаллаг зүйл дээр нүдээ ухаж өгөхөөс холгүй шуналтаж байдгийг мэдэх хойно зөнд нь ийнхүү орхисон, энэ явдлаас гэмээ ухаарч чадвал хожим аливаа зүйлээс шуналаа татаж сурах болов уу гэж найдна. Бурхан өршөөг сайн найзыг минь, энэ удаа болчимгүйдчих боллоо. Уул нь балчир хүүхэд биш аль хэзээний нас биед хүрсэн эр хүн л юмсан, лол :D.
Бас нэг хүн хэзээ ч билээ надаас мөнгө зээлсийн, өгөх үедээ өгчихнө биз гэж бодоод дуугүй л яваад байлаа, бүр байхгүй одоог болтол би аваагүй. Их ч мөнгө биш дээ гэж бодоод орхисон. Гэхдээ тэр хүн одоо тэрийгээ мэддэг, тэрнээсээ санаа зовоод байгааг нь би анзаардаг. Яг тухайн үедээ зориуд өгөхгүй байгааг нь мэдэрсийн, тэр үед надад нэг баярт явдал тохиолдоод тэрэнд минь шаралхахдаа тэгэж хариугаа авчлаа гэж ойлгоод өнгөрсөн яг үнэндээ бол.
Мэдлэг чадвар бол зөв хүн байхын зөвхөн нэг л тал шүү дээ, мундаг чаддаг гэж хэдэн удаа гайхагдаж, үнэлэгдсэн үнэлэмжээ нэг муу халтар мөнгө, өчүүхэн материаллаг зүйл дээр алдах гэж. Хүн бололгүй дуусах вий дээ хайран хүмүүс.
Одоо би лав тэр хүмүүсийг хүн шиг хүмүүс гэж харахаа больсон. Тэд бол компьютерээс өөрцгүй махан роботууд.
Нэгэнт нурсан итгэлийг буцааж босгох амаргүй. Нэгэнт итгэл алдсан бол олон юм ярьдаггүй зангаараа тэднийг балчиг намагт нь орхиод холдон одсон нь амар байдаг. Угаасаа хийж байгаа үйлдэл нь хэн бэ гэдгийг нь харуулаад байхад олон юм яриад ч яахын, амны гарз. Тухайн үедээ хүмүүс намайг чадчихаж байгаа юм шиг санадаг шиг байгаан, гэтэл яс юман дээрээ тэд өөрсдөө өөрсөддөө чадагдсан байдаг. Ухаан нь хүрээд ухаарсан нэгэн нь байхад дөргүй бух шиг өөрийнхөөрөө мунхаглаж явсаар дуусах нэг нь ч байдаг, гэхдээ ихэнх нь хожуу ч гэсэн ухаарсан л байдаг юм. Энийг л би өөрийг нь өөрөөр нь хүмүүжүүлэх гэдэг юм.
Хамгийн гол нь ХҮН л байх хэрэгтэй. Юуны тулд бид хүний төрлийг авч орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа билээ …