-Танай үйл ажиллагаа зарим хүмүүст таалагдсан бололтой. Гэр хорооллын хувьд хамгийн том бэрхшээл нь цэвэр халуун хүйтэн ус, бохирын асуудал байдаг. Гэтэл энэ асуудлыг амархан шийдэх боломж байгаа гэдгийг танай компани амалж байна?
-Нэг үеэ бодвол Монгол Улс маань хөгжиж байна. Дэлхий нийтээрээ байгаль экологид ээлтэй дэвшилтэд технологийг ашиглах болсон өнөө үед гэр хорооллынхон маань модон жорлонгоосоо салж, халуун хүйтэн устай душтай болох хэрэгтэй. Уул уурхайнхан гэхэд кэмпээ халуун хүйтэн устай душтай барьж болно. Манай компани энэ асуудлыг шийдэхэд нь жуулчны бааз болон амралтын газруудтай хамтран ажилладаг. Бас зарим гэр хороолын айлуудад орон сууцанд амьдарч байгаа юм шиг амьдрах боломжийг бид олгосон.
-Уул уурхайн компаниудын асуудлыг бас танайхан шийддэг хэрэг үү?
-Бид дан ганц аялал жуулчлалын байгууллагатай хамтарч ажиллаад зогсохгүй уул уурхайн компаниуд ч бидэнд хандаж байгаа. Манай компани энэ жил Баянхонгор аймгийн Шинэжинст суманд “Говь гео” компанийн 200 хүний кэмпийг барьж байна. Өнгөрсөн онд Оюутолгой болон Цагаан хад, Ханбогдод ахуй үйлчилгээний кэмп барьсан. Аливаа уул уурхайд компани ажилчдынхаа хоёр дахь гэр болсон тэр газарт ая тухыг нь хангасан халуун хүйтэн ус, цэвэр бохирын системийг нь шийдсэн кэмпэд байрлуулах сонирхолтой байдаг. Тухайн ажилчинд ч ажлаа сэтгэл амар хийхэд энэ байдал их нөлөөлнө. Тэгэхээр ая тухтай кэмптэй болох нь хувь хүн болоод ажлын бүтээмжинд их нөлөөлж байгааг манайд захиалга өгч байгаа газрууд сайн ойлгосон байдаг. Говийн хөрс зөөлөн, ус нь хатуулаг ихтэй. Цэвэршүүлэхгүйгээр хэрэглэх боломжгүй. Тэгэхээр ус цэвэршүүлэх төхөөрөмж зайлгүй шаардлагатай юм. Нөгөөтэйгүүр, хүний хэрэглээнээс хамаараад өдөрт 30-40 тонн ус цэвэршүүлээд хэрэглэлээ гэхэд тэр хэмжээний бохир ус гарна. Говийн хөрс ус шингээх, хөрсөн доороо байгаа усыг ууршуулах боломжгүй байдаг. Тиймээс бохир усыг 98 хувь хүртэл цэвэршүүлээд зам талбайгаа услах, эсвэл нуур хэлбэрээр тогтоогоод дахин хэрэглэж болох юм. Хамгийн гол нь төвийн системээс алслагдсан газарт цэвэр ус, халаалтын асуудлыг шийдэж, тэнд ая тухтай байдлыг бий болгох нь бидний зорилго юм л даа.
-Танайх энэ асуудлыг хэдий хэрийн хөлсөөр шийддэг юм бэ?
-8-10сая төгрөгөнд л багтаана. Хүмүүс хоёр өрөө байрандамьдрах гэж 60-70 сая төгрөгийн өр тавьж байхаар хашаа байшингаа сайжруулаад хаус болгох боломж дүүрэн байгаа. Э.Бат-Үүл баатарын санаачлага бол зөв. Гэр хорооллын айлуудыг тэр чигээр нь орон сууц болгож болно шүү дээ. Төр засаг орон сууцны наймаа хийж байхаар Э.Бат-Үүл баатарын санаачлагыг дэмжээд гэр хорооллыг хаусжуулах бодлого баримаар байна. Хүмүүсийг өндөр үнэтэй байр ав гэж байснаас бага хүүтэй, багахан хэмжээний зөөл олгоод цэвэр бохир усны асуудал, дулааныг нь шийдээд өгчих хэрэгтэй. Нэг нь орон сууц худалдан авах мөнгө олох гэж, нөгөө нь орон сууцтай болгох гэж хаана хаана бөөн асуудалтай тулгарах шаардлагагүй гэв.
Түүнчлэн гэр хороололд орчин үеийн хаусыг янз бүрээр барьж өгөх өө “Ногоон төсөл”-ийнхэн амалсан. Мөн цонх, шал, халаалтын асуудлыг нь амархан шийдээд өгнө гэж амалж байгаа компаниуд байсан.