Пара жүдочид Германыг зорино

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Пара жүдочид Германыг зорино

Ч.Базарсүрэн дасгалжуулагчтай пара жүдочид энэ сарын 21-нд Герман улсыг зорих гэж байна. Тус улсад гурав хоног үргэлжлэх Германы олон улсын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д П.Болортуяа, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү, 66 кг-д А.Мөнхбат, 90-д Д.Ганбат, -100-д Д.Очирхуяг нар зодоглох ажээ. Мөн багийн эмч болон албаны хүмүүс уг бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. Уг тэмцээний дараа манай пара жүдочид Францаас ирүүлсэн урилгын дагуу тус улсад хамтарсан бэлтгэл хийх гэнэ. Мөн энэ харааныхаа ангиллыг тогтоолгож, дахин баталгаажуулах ажээ. Дашрамд сонирхуулахад, манай пара жүдочид паралимпийн өмнө хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцож байсан тохиолдол үгүй юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж