Тэмцээний аваргууд ням гаригт тодорно

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Тэмцээний аваргууд ням гаригт тодорно

АНУ-ын Калифорн мужийн “Индиан Уэллс”-т болж буй WTA-ын “BNP Parisbas Open” тэмцээний хагас шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс тодроод байна. Тус тэмцээний шагналын сан таван сая ам.долларт багтаж байгаа бөгөөд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй теннисчид тус бүр нэг сая ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо хүртэх билээ.

WTA ангилалын дэлхийн тэргүүн теннисчин Беларусийн Виктория Азаренка Польшийн Агнешка Радванскаг 6:0, 6:2-аар, Германы Анжелиа Кербер (19) Хятадын Ли Наг (8) 6:4, 6:2-аар буулган авч хагас шигшээд тоглох эхний эрхийг авлаа. Харин хагас шигшээгийн дараагийн эрхийг тус тэмцээний 2008 оны аварга Сербийн Анна Иванович тус тэмцээний өнгөрсөн жилийн дэд аварга Францын Мариан Бартолийг 6:3, 6:4-аар мөн 2006 оны тус тэмцээний аварга, өдгөө дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй ОХУ-ын Мария Шарапова нутаг нэгт Мария Кириленког (23) 3:6, 7:5, 6:2-аар буулган авч хагас шигшээд өрсөлдөх эрхийг авлаа.

Эрэгтэйчүүдийн хувьд Сербийн Новак Жокович, Испанийн Рафаэль Надаль болон Швейцарийн Рожер Федерер нарын шилдгүүд 1/8-д шалгараад байна. Харин хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх хамгийн сонирхолтой тоглолт “Швейцарь цаг” хочит Рожер Федерер болон Аргентиний Хуан Мартин дел Потро нарын хооронд болох юм. Хагас шигшээд тоглох эхний эрхийг Сербийн Новак Жокович аваад байна.

Тус тэмцээний сүүлийн 10 жилд Швецарийн Рожер Федерер гурван удаа, Сербийн Новак Жокович болон Испанийн Рафаэль Надаль, Австралийн Лэвит Хьюит нар тус бүр хоёр удаа түрүүлсэн байна. 

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Данийн Каролина Возняцки (2011), Сербийн Елана Янкович (2010), ОХУ-ын Вера Звонарева (2009), Сербийн Анна Иванович (2008) нарын шилдэгүүд түрүүлж байсан байна.

Тэмцээний аварга ирэх ням гаригт тодорно.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж