Монголын энхийг сахиулагчдын талаар “Синьхуа” мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Монголын энхийг сахиулагчдын талаар “Синьхуа” мэдээлэв

Хятадын “Синьхуа” агентлаг дөнгөж сая Монголын энхийг сахиулагчдын талаар мэдээ дамжууллаа. Монголын зэвсэгт хүчний 130 албан хаагч өчигдөр үдээс хойш Афганистанд энхийг сахиулах хоёрдугаар ээлжид үүрэг гүйцэтгэхээр Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас ниссэн талаар мэдээлсэн байна. Монгол Улсын БХЯ-наас мэдээлснээр Монголын энхийг сахиулагч дайчид Афганистанд очоод АНУ-ын “Эвдэршгүй эрх чөлөө” цэргийн баазад үүрэг гүйцэтгэнэ гэснийг “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Цааш нь мэдээлснээр НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд тэргүүлэх 20 орны тоонд Монгол Улс багтжээ. Монголын 5640 орчим дайчид 2002 оноос эхлэн Ирак, Сьерра-Леон, Чад, Баруун Сахар зэрэг оронд 14 удаагийн ээлжээр энхийг сахиулжээ.

Одоогийн байдлаар Монголын 440 дайчид Суданы Дарфур хот, Өмнөд Судан, Афганистан, Баруун Сахарт энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа юм байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж