Банк, хэрэглэгчийн холбоог сайжруулна

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Банк, хэрэглэгчийн холбоог сайжруулна

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын банкны холбоо, арилжааны банкууд, эрдэмтэд, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний хороо” ТББ хамтран банкны салбар дахь хэрэглэгчийн эрхийн тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Засгийн газрын XI байр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр банкны салбар дахь хэрэглэгчийн эрх, зээлийн гэрээний нөхцөлийн хүндрэл, бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлыг дэвшүүлсэн юм. Бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа банкны зээл, үйлчилгээний асуудлын тухай Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар илтгэл хэлэлцүүлсэн нь хэлэлцүүлэгт цугласан зочдын анхаарлыг ихээхэн татаж байсан юм. Сэдвийн хүрээнд банкны салбарт үүсдэг асуудлуудыг мөнгөний хатуу бодлого, хадгаламж болон бодлогын хүү өндөр, мөнгийг үнэт цаасанд их зарцуулдаг, зээлийн эх үүсвэр учир дутагдалтай, үйлчлүүлэгчээр үйлчилгээг хянаж, үнэлүүлэх тогтолцоо байдаггүй хэмээн тодорхойлж байсан юм. Харин эдгээр асуудлаас гарахын тулд  банк, санхүүгийн салбар дахь төр, хувийн хэвшил хоорондын түншлэлийг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд хувийн хэвшлийн оролцоог хангах, эдийн засгийн өсөлтийг мөнгөний бодлогоор дэмжих хэрэгтэй гэж үзжээ.

У.Болор 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж