“Эрүүл хүүхэд Монголын ирээдүй” аян Дорноговьд

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

“Эрүүл хүүхэд Монголын ирээдүй” аян Дорноговьд

Ерөнхий сайдын санаачилсан “Эрүүл хүүхэд Монголын ирээдүй” аян орон даяар хэрэгжиж эхлээд байгаа билээ. Аяны хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын захирамж гарч, Засаг даргын орлогч Ж.Галбадрахаар ахлуулсан салбар хороо ажилдаа орсон байна. Гуравдугаар сарын 5-нд эрүүл, өвчин эмгэггүй, хөдөлмөрийн чадвартай, итгэл дүүрэн амьдрах Монголын шинэ үеийг бойжуулах зорилгоор уг аяны нээлтийг хийсэн бол ирэх 17-ны өдөр бүх сум, багийн хүүхдийн эмч нарыг оролцуулсан цуглаан зохион байгуулж, мэргэжлийн арга зүйн зөвлөлгөө өгөх гэнэ. Аян хоёр үе шаттай явагдах бөгөөд эхлээд баг сумын төвд амьдарч байгаа хүүхдүүдийг чих, хамар хоолой, нүд, шүд болон дотрын бүх төрлийн шинжилгээнд хамруулах юм байна. Дараа нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хүүхэд өвчлөлийн нэгдсэн сан бүрдүүлж жилийн эцсээр үр дүнг нь хэлэлцэх ажээ.

                                                                                                                               Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж