Түвдийн хуврагуудыг суурь тэтгэвэртэй болгожээ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Түвдийн хуврагуудыг суурь тэтгэвэртэй болгожээ

Сүүлийн үед Түвдийн байдал хурцдаж, олон лам хувраг, хандмаа нар
өөрийгөө шатаан тэмцэж байгаа билээ. Тэгвэл Хятадын Засгийн газар энэ
асуудлыг анхааралдаа авч өндөр настай хувраг, хандмаа нарт суурь
тэтгэвэр олгохоор болсон байна. “Синьхуа” агетлагийн мэдээлснээр эхний ээлжинд Түвдийн өөртөө засах орны
томоохон хийд болох Сэрад шавилан суудаг 60 болон түүнээс дээш насны 37
лам хуврагт орон нутгийн засаг захирганаас суурь тэтгэвэр олгож эхэлсэн
байна.

Сэра нь 1419 онд байгуулагдсан Гэлүгба Зонховын урсгалыг сахигч хийд
бөгөөд Лхас хотын умард этгээдэд орших уг номын өргөөнд 461 лам шавилан
сууж байгаа юм байна. Өндөр настай хувраг, хандмаа нар одооноос эхлэн
улирал бүр 360 юанийн тэтгэвэр авах ажээ. Мөн жараас доош насны лам
нарыг сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд хамруулахаар болжээ. Тэд
насны байдлаасаа хамааран жилд 100-3000 юанийн нийгмийн даатгалын татвар
төлж, 15 жил дараалан татвар төлсөн лам нар 60 нас хүрмэгц сар бүр
134-452 юанийн тэтгэвэр авах эрхтэй болох юм байна. Үүнээс өмнө лам нар
зөвхөн сүсэгтнүүдийн өргөл барьцаар ахуй амьжиргаагаа авч явж байжээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж