УЕПГ-аас мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

УЕПГ-аас мэдэгдэл гаргав

Цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Сүхбаатар  дүүргийн шүүхэд болсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа. Уг хурлаас өмгөөлөгч нь хүрэлцэн ирээгүй Г.Ганбаатарын хэргийг тусгаарлаж, Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарт цагдан хорих арга хэмжээ авахаар шийдвэрлээд байгаа юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар тэднийг цагдан хорих төвд хүргээгүй, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргээд байгаа билээ. Уг үйл явдалтай холбогдуулан УЕПГ-аас өнөөдөр мэдэгдэл  гаргалаа. Мэдэгдэлд “2008 оны 7 сарын 1-ны өдрийн жагсаалыг тараах ажиллагааны үед цагдаагийн албан хаагчид байлдааны сум бүхий галт зэвсэг хэрэглэж хүний амь нас хохироосон болохыг мөрдөн байцаах байгууллага хөдөлбөргүй баримтаар тогтоосон бөгөөд одоо чухам хэн нь хэнийг буудсан болохыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хариуцсан ажилдаа хайнга хандсаны улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирсонтой холбоотой хэргийн холбогдогч нарын өмгөөлөгч, зарим олон нийтийн байгууллагын төлөөний хүмүүс цагдаа хүн буудсаныг тогтоогоогүй байж удирдлагыг яллаж байна гэсэн олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх ажиллагааг санаатай, зохион байгуулалттайгаар явуулсаар байгааг няцаахын хамт энэхүү хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.

Дээрх хууль бус үйл ажиллагаа нь даамжирч Монгол Улсад шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлэх зарчим, шүүн таслах ажиллагааны болон шүүгчийн хараат бус байдалд санаатайгаар нөлөөлөх гэсэн үйлдэл болон хувирч байгааг прокурорын байгууллага анхааралтай судалжн зохих дүгнэлт хийж байгаа болно” гэжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж