Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Амжилтанд хүрэх зам

Ажилд орохын тулд зайлшгүй мэдэх зүйл гэж бий.
Эдийн засгийн уналтын эдгээр жилүүдэд америкчуудын  хамгийн их асууж буй зүйл бол одоо юу хийх вэ гэдэг асуулт. Өмнөх эдийн засгийн уналтын дараа ажилгүй болсон хүмүүс тун удалгүй ажилдаа орж хуучин амьдралдаа эргэн орсон. Эдийн засагчид  энэ удаагийн уналтын энэ үймсэн үеэр  ажилгүй болсон 8.4 сая хүмүүсийн хувьд ч байдал сайнаар эргэх хандлагатай байгаа юм. Ажилтайгаа үлдэж их амжилт гаргахын тулд өөрөөр сэтгэж хөдөлж эхлэх хэрэгтэйг цаг үе шаардаж байна.  
1. Ажилдаа хичээл зүтгэл гарга. Ажил олох маш хэцүү байгаа  энэ үед олон эдийн засагчид ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь хэдэн жилдээ үргэлжилнэ гэж үзэж байна.  Өмнөх эдийн засгийн уналтын үетэй харьцуулахад энэ удаа америкчууд гадаадын хямд хөлсний ажилчидтай өрсөлдөж, шинэ технологи ачаар  олон компаниудад хямд өртөгөөр их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Ажил олгогчдод сайн сонгон шалгаруулалт хийх шаардлага гарснаар ажилчид өөрийн чадах бүхнээ дайчлахад хүрч байна. Сайн цалин горьдож байгаа хүмүүс тааруу ажил хийвэл хүссэн цалингаа авч чадахгүйд хүрч мэднэ. Харин илүү ихийг бүтээж чадах түргэн шаламгай хүн бол азыг алдалгүй шүүрч амжилтанд хүрнэ. Ажил олгогчид мөн энэ үед ердийнхөөс олон цагаар ажиллаж байна гэсэн гомдлыг хүлцэнгүй сонсохоос өөр аргагүйд хүрч байгаа юм. Гэвч тэд  бэрхшээлтэй асуудлыг цаг алдалгүй шийдэж, компанидаа өөрийн хувь нэмрээ оруулсан хүнийг шагнаж урамшуулахаа мартахгүй. Эдийн засаг сэргэх тэр  үед тэд харин албан тушаал дэвшиж, нэр хүндтэй нэгэн болно.
 2. Та ажлаа сайн мэдэхгүй бол . Хориод жилийн өмнө коллежийн эсвэл техникийн зэрэгтэй хүнд ямар ч ажил олддог байсан бол одоо тйим биш. Технологийн дэвшил  хүмүүсийн хурдыг гүйцэж түрүүлсэн нь туршлагатай ахмад ажилчныг чадвартай залуу хүнээр солихтой адил юм. Мак Кинзийн зөвлөгөө өгдөг төвөөс явуулсан судалгаагаар хамгийн өндөр цалинтай хүмүүс ер бусын чадвартай байх нь элбэг байдаг нь тогтоогджээ. Тухайлбол Мандарин хятад хэлээр ярьдаг MBA эмч, хуульч тэдний нэг юм. Гэхдээ та цаг үеэсээ түрүүлэхийн тулд заавал дээд боловсролтой байх албагүй. Албан бус боловсрол маш өгөөжтэй байдаг. Хэрвээ ажлын шаардлагаар ямар нэгэн зүйл сурах хэрэгтэй  болвол урьд нь огт сонсож ч байгаагүй зүйлээ сурах гээд оролдоод үзээрэй. Шинэ зүйл сурч мэдэх эрмэлзэл  ажлын бүтээмжид хамгийн их нөлөөлдөг.
3. Чөлөө завгүй ажиллах. 1980-аад оны эхээр америкчуудийн дийлэнх нь амьдралынхаа 25 жилийг  зөвхөн идэж ууж, наргиж цэнгэн өнгөрөөдөг байж. Моргэйжийн зээл олгодог компанитай байгуулсан гэрээ нь компани дампуурснаас цуцлагдсан нэгэн эр “ Надад үнэндээ юу ч байгаагүй юм байна. Би их үрэлгэн байснаа ойлголоо” гэжээ. Тэдгээр хүмүүсийн хувьд ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийснээр дахин хөл дээрээ зогсох боломжт ой болно. Одоо америкчууд зээл бага авч, хэт үрэлгэн зарлагаа багасгаж, энгийнээр амьдрахыг хичээх болжээ. Хямралын үеийг  аль болох бага мөнгө зарцуулж, ихийг хадгалснаар тэсч гарах боломж байгаа юм.
 4. Гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байх. Олон ээжүүд ажилгүй болж магад. Гэхдээ тэд эргээд ажилдаа орсон ч бусадтай эн зэрэгцэж чадах эсэх нь эргэлзээтэй болж ирдэг. Учир нь өөрлөлт маш хурдацтай явагдаж байгаа өнөө үе д техник технологийн дэвшил нь хэдхэн жилийн өмнө огт байгаагүй утасгүй холбоо, цахим зар сурталчилгаа зэрэг шинэ салбарыг бий болгосон билээ. Өөрчлөгдөж буй салбарууд болон ажил мэргэжил шинэ мэдлэг, чадвар шаардаж байгаа юм. Ирээдүйд зөвхөн нэгээр зогсохгүй чадвар дадал хамгийн өндөр үнэлэгдэх хандлагатай байна. Хөрвөх чадвар нь аль ч салбарт хамгийн түрүүнд тавигдах болно. Хөрвөх чадвартай байхын тулд албан хаагч санхүүгийн шинэ мэдлэг олж авах, завсрын үеийг даван туулах хангалттай эх үүсвэртэй байх ёстой. Үүний тулд өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө, эд хогшил худалдан авахдаа сайн тунгаа. Үүнээс өөр боломж бий эсэхийг судал.
 5. Хувиараа эрхлэгчдэд боломж их бий. Карьер хөөгчдийн хувьд  түр зогсолтын завсрын үе бол хувиараа эрхлэгчдийн хувьд  уналтыг тэсч гарахын тулд саад бэрхшээлийг даван туулж тэвчээр хатуужилтай байх цаг үе иржээ. Ажилгүй болсон хүмүүст боломж бага боловч тэдэнд өөрөө өөртөө найдаж хувийн аж ахуйдаа анхаарал хандуулснаар эдийн засгийн хямралын үед ашиг олох боломж гарч байгаа юм. Банкнууд мөнгөний хатуу бодлого барьж байгаа энэ үед жижиг бизнес эхлүүлэх амаргүй байх болно. Гэвч интернэтээр дамжуулан ашигтай хэрэглэгчдийг өөртөө  татаж болох юм. Ажил олгогчид ч хямд цалингаар сайн ажил хийх хүмүүсийг хайх нь нэмэгджээ.
6. Төлбөрийн картдаа найдах хэрэггүй. Ажилгүй хоцорсон хүний өөр нэг таамаглал бол төлөх өр улам нэмэгдэнэ гэх айдас. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй. Ажилгүй болно гэдэг бол яах аргагүй том бэрхшээл. Гэвч энэ үе нь тэдэнд алдаанаасаа суралцах хугацаа өгдөг юм. Нөгөө талаар хэзээ нэг цагт тэтгэвэрт гарна гэж  хүлээж байснаас гэнэт ажлаас халагдах нь заримдаа илүү боломж олгодог тал бий. Хэн ч үргэлж шулуун дардан замаар явдаггүй. Ашиг олох үе бахад ашиггүй үе ч байдаг. Хамгийн чухал нь олсноо бага зарцуулж, ихийг хадгалах нв хүссэн амжилтандаа хүрэх зөв зам юм.   
 7. Зөв зарцуул. Олон хүмүүс ажлаасаа таашаал авдаг байхыг хүсдэг. Гэвч ихэнхдээ тогтмол цалинтай, аюулгүй ажлыг сонгодог.  Ээдрээтэй зүйл нь энэ. Хэрвээ ажилдаа дуртай, үнэ цэнэтэй ямар нэгэн зүйл бүтээхээр төлөвлөсөн бол ирээдүйд амжилт гаргахын тулд олон жил шаргуу ажиллана гэсэн үг. Гэхдээ та зөвхөн цаг өнгөрөхийг хүлээж байдаг бол маш аюултай. Ажилдаа дуртай бол бүтээлч, идэвхитэй байдаг. Олон хүмүүс дуртай ажлаа хийх баяр хөөрийг мөнгөтэй  зүйрлэшгүй гэжүздэг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж