Сибирийн эрдэмтэд Монголд зориулж түлш бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Сибирийн эрдэмтэд Монголд зориулж түлш бүтээнэ

ОХУ  Монгол улсын  “эрчим хүчний” асуудлыг шийдэхэд  үргэлжлүүлэн туслах болно.  Сибирийн янз бүрийн  бүс нутгийн  эрдэмтэд нь монголын талын захиалгаар шинэ түлш гаргах  технологийг боловсруулаад байна. Тухайлбал, нүүрсний хий болон утаагүй нүүрс гэж нэрлээд байгаа хоёр төрлийн түлш юм.  Эдгээр бодисийг ашиглах нь экологийн болон эдийн засгийн хувьд үр ашигтай юм. Монголын хувьд, ялангуяа  аль ч улиралд  утаанд умбаж байдаг  Улаанбаатар хотод энэхүү түлш хосгүй юм.

Энэхүү гайхамшигт хий болон гайхамшигт нүүрсийг гаргаж  авахын тулд  Монгол улсад хангалттай байдаг ердийн хүрэн нүүрс шаардагдах юм.  Тусгайлан бэлтгэсэн төхөөрөмжинд агаартай харилцан ажиллагаанд орсноор хүрэн нүүрс нь шатдаг хий болон  хагаскокс,  юм уу  термококс гэх  хоёр бүтээгдэхүүн бий болгодог байна. Харин дараа нь хийг шатааж, дулаан буюу цахилгаан эрчим  хүч авдаг.  Харин гаргаж авсан термококсоос утаагүй шахмал түлш гаргаж авдаг аж. Тэдгээрийг мөн түлш маягаар төмөрлөгийн үйлдвэрлэлд ашиглах буюу ган болон хайлш хайлуулахад ашигладаг юм.

Шинэ технологи дээр Оросын ШУА-ийн Сибирийн салбарын  нилээд хэдэн хүрээлэнгүүд  нэгэн  зэрэг ажиллаж байна. Энэ тухай Эрхүүгийн эрдэм-шинжилгээний хүрээлэнгийн  төвийн дэд захирал Дмитрий Гладкочуб тэмдэглэхдээ «Кемерово болон Томскд байдаг манай эрдэм шинжилгээний төвүүдэд утаагүй түлшний туршилтууд хийгдэж байна. Аж үйлдвэрийн туршилтын зориулалтын  бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд одоо  тэд нь технологийн боловсруулалтынхаа түвшинд байна.

Нүүсний хийн давуу тал юунд байна вэ гэвэл, тэрхүү бүтээгдэхүүн  нь ямар нэгэн  цэвэрлэгээ шаардахгуй, утаагүй шатадаг болно. Коксын шахмал түлш ч гэсэн яг үүнтэй адил.Эцэст нь хэлхэд, нэг  төхөөрөмжөөр хоёр бүтээгдэхүүн гаргаад зогсохгуй, хий үйлдвэрлэлийн зарлагаа, кокс зарж олсон  мөнгөөрөө хөнгөхөн нөхөж болох ажээ. Коксын энэ төрөл нь одоо үед аж үйлдвэрт маш эрэлт хэрэгцээтэй байгаа юм» гэлээ.

Эрдэмтдийн ажлын зэрэгцээ Сибирийн нэгэн хувийн компани өөрийн туршилт судалгаагаа  амжилттай явуулж, хэрэгжүүлж  байна.  Магадгүй, хүрэн нүүрсийг ашиглан хий, кокс  гаргаж авах  технологийн процессууд нь  өөр маягаар бүтэдэг байж болох юм, гэхдээ үр дүн нь яг адил юм. Сибирийн Красноярскийн хязгаарт утаа гаргадаггүй,   шинэ уурын зуухны газрууд ажиллаж байна.

Монголын хувьд гэх юм бол ойрын үед Оросын тулалцаатайгаар Улаанбаатарын 2-р цахилгаан станц экологийн шинэ дэглэмд шилжих гэж байна. Монгол улсын Эрчим хүчний яамны  уг төсөл нь орос-монголын консорциумын “Сибтермо” болон “Аморе Интернешнл” компаниудын хүчээр хийгдэж байна. Шахмал түлш үйлдвэрлэх болон туслах байгууламжийг барьж байгуулаад байна. 

Өнгөрсөн долоо хоногт оросын мэргэжилтэнүүд  шинэчилсэн  уурын зуухыг болон  монголын термококсын анхны нэг тонны    туршилт явагдсан юм. Оросын энэхүү технологийг Монголын хүрэн нүүрсний орд газрыг ашиглахдаа хэрэгжүүлэхээр ажиглаж байгаа өрнөдийн болон хятадын компаниуд туршилтыг  ажиглаж байна.

http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж