Архангай аймгийн Цэцэрлэг хотноо “Өрхийн хөгжлийг дэмжих жил-салбарын 2012 оны тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд аймгийн хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, байгаль орчин, аялал жуулчлал, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг чиглүүлэх нь” сэдэвт хангайн бүсийн уулзалт энэ сарын 12-13-нд болжээ. Уулзалтыг БОАЖЯ, ХХААХҮЯ, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулж оролцсон байна. Өрхийн хөгжлийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл хөнжүүлэхэд бүс нутгийн өмнө тулгамдаж буй асуудал ба цаашдын зорилт, Засгийн газраас энэ онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд байгууллагуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх талаар энэ уулзалтаар хэлэлцжээ.
Э.Сараа