АНУ-ын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта Афганистаны Гельменд муж дахь Camp Bastion цэргийн баазад лхагва гаригт ирсэн юм. Энэ үеэр онгоц газардах нислэгийн зурваст гал тавихаар зэхэж байсан афган цэргийн баазын машиныг унан нислэгийн зурвас руу давхижээ. Түүний унаж явсан машин дэлбэрч, дараа нь өөрийгөө шатаах гэж оролдсон боловч баригдсан аж. Түүнд эмнэлгийн тусламж үзүүлэн байцааж эхэлсэн юм. Гэвч тэрээр түлэгдэлтээсээ болж пүрэв гаригт нас барсан байна. Энэ явдлын үеэр нэг америк цэрэг гэмтэж бэртсэн гэнэ.
Харин Леон Панеттагийн онгоц аюулгүй газардсан бөгөөд Төрийн нарийн бичгийн даргад ямар нэг аюул заналхийлээгүй гэж АНУ-ын цэргийн албаны хүн мэдэгдсэн байна. Тэрээр Афганистанд хоёр хоног ажиллах юм.