-Ямар шалтгаанаар шалгалт хийхээр болсон бэ?
-Оюутнуудын зүгээс 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар МОХ-нд маш их гомдол ирсэн. Жишээ нь, “70 мянган төгрөгөө авахын тулд шимтгэл төлсөн”, “Дутуу олгож байна” гэх мэт гомдол их байгаа учраас шалгалт хийхээс өөр арга байхгүй.
-БСШУЯ-тай хамтран шалгалт хийнэ гэсэн. Ажлын хэсэг байгуулагдсан уу?
-Монголын оюутны холбоо болон БСШУЯ хамтран шалгалт хийнэ. Одоогийн байдлаар ажлын дөрвөн хэсэг томилогдоод байгаа. Шалгалтыг энэ сарын 19-нөөс эхлүүлнэ.
-Бүх их, дээд сургуулийг шалгах уу?
-Монгол Улсын бүх их, дээд сургуулиудын хамруулна. Гэхдээ эхний ээлжиyд хамгийн олон оюутантай МУИС, СУИС, ХИС зэрэг сургуулийг шалгана. Ойролцоогоор долоо хоног үргэлжлэх байх. Цаашид улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуульд шалгалт хийхээр төлөвлөөд байна.