Тэрчлэн Ерөнхийлөгчийн эхнэр интернэтээр хэдэн мянган ам.долларын бараа захиалсан болон Башар аль-Асад өөрийн iPad руу тоглоомын линкүүд татаж авсныг эсрэг хүчнийхэн мэдсэн гэнэ. Сири оронд болж байгаа үймээн самууны улмаас энгийн ард олон хохирч, хүнс болон наад захын эмнэлгийн тусламж авч чадахгүй байхад Асма ширээ болон лааны суурь захиалан 10 мянган фунт төлсөн байна.
Мөн Катарын эмирийн охин Маяасса Ал Тани Башарт явуулсан захиандаа Эмиратаас Сирийн Ерөнхийлөгч улс төрийн орогнол хүсч болох тухай бичсэн байжээ. Маяасса Асматай өнгөрсөн жилийн турш дотноор харилцаж байсан хэдий ч оны сүүлээс эхлэн харилцаагаа хөндийрүүлсэн аж. Магадгүй Маяасса захиандаа Сирийн Ерөнхийлөгчийг хүчирхийллээ зогсоохыг хүссэн байж болох юм.
Башар аль-Асад бас Ливаны нөлөөтэй бизнесмен Хуссейн Мортадаас зөвлөгөө авч байсан бөгөөд түүний үзэл бодлыг хуваалцаж байгаа Иран болон Ливантай харилцаатай байхыг тэрбээр бичсэн аж.
“The Guardian” сонин эсрэг хүчнийхэн тэдний захиаг өнгөрсөн оны зургадугаар сараас энэ оны хоёрдугаар сарын хооронд авч байсан байх гэж бичжээ.