Арслан зааныг хувилна

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Арслан зааныг хувилна

Арслан зааныг хамтран хувилан олшруулахыг Оросын ба Өмнөд солонгосын эрдэмтэд оролдоно. Хоёр орны биологийн төвүүдийн төлөөлөгчид Сөүлд энэ тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.Тус баримт бичгийн дагуу  эртний амьтны геномыг  хамтран судлана. Одоогоос бараг 4500 мянган жилийн тэртээ сөнөсөн арлслан зааныг хувилан олшруулах нь гол зорилтын нэг юм. Эхлээд эрдэмтэд Якутад хувилан олшруулах биологийн материалыг хамтран эрэнэ . Энд мөнх цэвдгийн давхрагад эртний амьтны  яс удаа дараа олж илрүүлсэн билээ.Эсийн дээжийг мөнх цэвдгээс шууд авахын тулд өмнөд солонгосын эрдэмтэд тусгай лаборатори авчирнэ. Дараа нь мөн материалыг Сөүл рүү явуулна. Ажлын гол хэсгийг тус хотод хийх юм.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж