Цагдаагийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хариуцсан ажилдаа хайнга хандсаны улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирсонтой холбоотой хэргийн холбогдогч нарын өмгөөлөгч, зарим олон нийтийн байгууллагын төлөөний хүмүүс цагдаа хүн буудсаныг тогтоогоогүй байж удирдлагыг яллаж байна гэсэн олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх ажиллагааг санаатай, зохион байгуулалттайгаар явуулсаар байгааг няцаахын хамт энэхүү хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.
Дээрх хууль бус үйл ажиллагаа нь даамжирч Монгол Улсад шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлэх зарчим, шүүн таслах ажиллагааны болон шүүгчийн хараат бус байдалд санаатайгаар нөлөөлөх гэсэн үйлдэл болон хувирч байгааг прокурорын байгууллага анхааралтай судлаж зохих дүгнэлт хийж байгаа болно” гэсэн байна.