Монгол ёсолгоог хэн санаачилсан бэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Монгол ёсолгоог хэн санаачилсан бэ?

Монгол ёсолгоог олон түмэн ойлгож, хүлээж авч байгаад талархалтай байна. Зан заншил, угсаатны зүйн энэхүү ажил бага багаар хэвшил болсоор байгаа нь сайшаалтай хэрэг юм.

Монгол. Монгол ёс. Монгол ёслол хэмээн энэ оны 1 сарын 1-нээс хүчтэй сурталчилж эхлэхэд “Энэ аль архины компани вэ?” гэдэг байсан бол одоо “Ард нь хэн байна вэ?” гэж нэг нэгнээсээ асуух болж. Бүр “Монгол ёсолгоог жүжигчин М.Баярмагнай, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хоёр хийж байгаа гэнэ” гэсэн яриа хүртэл гарчээ. Энэ бол үнэнд нийцэхгүй яриа юм. Энэ бол монголоо гэсэн сэтгэлтэй, эх түүх, зан заншлаа судлан сэргээх, хэвшүүлэх чинхүү зорилготой хүмүүсийн санаачилсан ажил юм. Хэн санаачилсан бэ гэж шуудхан асуувал цаг хугацаа, ард түмэн та өөрөө гэж хариулмаар байна. Энэ бол ард түмний захиалгаар, цаг үеийн хүсэлтээр хийгдэж байгаа ажил юм. Ийм зүйлд ямар нэгэн автор хэрэггүй байдаг шүү дээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж