Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Шинэ боомт нээгдлээ

Ханги мандлын Хатанбулаг дахь Хангийн боомт улиралд нэг удаа 14 хоногийн хугацаанд ажилладаг байнгын бус ажиллагаатай боомт ажээ. Энэ боомт нь өнөөдрөөс эхлэн нээгдэж байгаа бөгөөд иргэд худалдаа эрхлэх боломжтой гэнэ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газраас тус боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдэр гаргах тээвэрлэлт хийх зөвшөөрөл олгосны дагуу өнгөрөгч амралтын өдрүүдэд улсын төсөвт үйлдвэрийн газар ТХОХЗА-аас улс хоорондын тээвэр эрхлэх В, С, Д зөвшөөрөл олгохоор “Монлаа”, “Хангихүдэр”, “Айлбаян” зэрэг уул уурхайн компанийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын хилийн боомт хариуцсан дарга, гаалийн салбар хорооны дарга нартай уулзан санал солилцжээ. Мөн тээвэр зохицуулагчийн ажлын байрыг шийдэж, орон нутгаас байнгын хяналт тавих боломж бүрдүүлсэн байна. Уул уурхайн компаниудад гаалийн хяналтын талбай олгох аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу  Хатанбулаг сумын ЗДТГ-аас боомтын орчимд нийт 200 орчим га газрыг уул уурхайн 14 компанид сонгон шалгаруулах журмаар олгосон төдийгүй тухайн газар тодорхой төлбөр бүхий улсын үнэлгээтэй ажээ.
                                                                                        

                        Б.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж