Богино хугацаанд ачаалал ихэссэнтэй холбоотойгоор лавлагаа авахад өдөрт 400 хүн үйлчлүүлэх хязгаарлалт гаргасан байна. Иймээс өглөө эрт очиж, лавлагаа авах дугаараа авах хэрэгтэй гэнэ. Өнөөдөр л гэхэд 400 хүний дугаарыг өглөөний 8.30 цагаас эхлэн тараажээ. Лавлагааны хураамж нь 5100 төгрөг бөгөөд төлбөрийг Баянцогт төвийн Хадгаламж банкинд тушаах учиртай гэнэ.
Эд хөрөнгийн үечилсэн лавлагаа авахын тулд 1997 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн найман дүүргээс ирсэн мэдээллийг шалгаж авч байгаа ажээ. Лавлагаа авагсдын 20 хувь нь байрны зээлд хамрагдах бололцоотой байгаа аж.
Холбогдох материалыг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор лавлагаа гаргаж байгаа аж.