Британийн оюутнууд жагсав

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Британийн оюутнууд жагсав

Сургалтын төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцсэн хэдэн арван мянган оюутан Их Британийн хотууд жагсаал зохион байгуулжээ. Дээд боловсролын систем болон их, дээд сургуулиудыг хувьчлахыг эсэргүүцсэн жагсаалыг Оюутны үндэсний зөвлөлөөс зохион байгуулж байгаа юм. Жагсаал олон хотод өрнөж, Сассекс, Ливерпуль, Манчестер, Кингстон, Брайтон, Бирмингем, Борнмут зэрэг сургуулиудын оюутнууд жагсчээ. Лондонгийн нэр хүндтэй Оксфордын их сургууль, Эзэнт улсын болон Эзэн хааны коллежийн оюутнууд мөн жагсаалд нэгдсэн байна.

Жагсаалд оролцсон оюутнууд зөвхөн сургалтын төлбөр нэмэгдэхийг эсэргүүцсэн төдийгүй их, дээд сургуулийн системийг боловсронгуй болгохыг шаардаж байна гэж оюутны зөвлөлийн тэргүүн Лиам Бернс хэлсэн байна.

Их Британийн их, дээд сургуулиуд төсвийн алдагдалтай байгаа учир засаг захиргаанаас их сургуулиудын сургалтын жилийн төлбөрийг есөн мянган фунт буюу 14 мянган ам.доллар болгохоор шийдвэрлэсэн юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж