“Ливерпуль” 120 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

“Ливерпуль” 120 нас хүрлээ

Хөлбөмбөгийн агуу түүхтэй багуудын тэргүүн эгнээнд явдаг Английн “Ливерпуль” клубын төрсөн өдөр буюу анх үүсэн байгуулагдаж, хөлбөмбөгийн ирээдүйн “акулууд”-ын эгнээнд элсэх сууриа тавьсан өдөр өнөөдөр тохиож байна. 1892 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Жон Хоулдингийн байгуулсан энэ яруу алдарт баг өдгөө 120 жилийн түүхийг ардаа үджээ. Тухайн үед Ливерпуль хотод “Эвертон” клуб оршин тогтнож байсан ч багийн дотоод уур амьсгал тааруу байсан нь шинэ баг мэндлэх гол нөхцөл болсон юм.

“Ливерпуль” клуб байгуулагдсан цагаасаа хойш “Эвертон”-оос харьцангуй илүү амжилт үзүүлж, улмаар Их Британи арлын бүх цаг үеийн хамгийн агуу багаар тодорчээ. Аваргуудын лигт тав, Премьер лигт 18, Европа лигт гурав, Холбооны цомд долоо, Лигийн цомд найман удаа түрүүлсэн гээд Европын дэвжээнээс 11, Англиас 53 цом авчээ. Тус багийн “You will never walk alone” гэх дууг тоглолт бүрийн өмнө цэнгэлдэх даяараа дуулдаг нь “Энфилд” цэнгэлдэхэд ирсэн эсрэг багийн хамгийн том дарамт болдог гэдгийг алдартай олон тоглогчид дурссан байдаг. Энэ дууг дуулахыг нь сонсох гэж очдог тоглогч, үзэгчид хүртэл бий. “Ливерпуль”-ийн түүхэнд алтан үсгээр бичигдэм олон сайхан тоглолт байдгийн нэг нь 2005 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолт юм. Энэ багийн нэр алдар, агуу амжилт, дурсамж дурдатгал болсон тэрхүү тоглолт Аваргуудын лигийн бүх цагийн шилдэг шигшээ тоглолтоор нэрлэгдэж байсан билээ.

Хөлбөмбөгийн агуу түүхийн гол дүр болсон “Ливерпуль” клубын бүх хөгжөөн дэмжигчдэд баярын мэнд хүргэе.

"Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж