Роберт Михелсоны уран бүтээлийг урьд өмнө бид бүхний харж байсан шилэн баримлуудтай зүйрлэхийн арга байхгүй. Нохой, муур, загас, морь, гүнж, бүжигчин гээд дандаа л хуучирсан пянз. Зураачийн гайхалтай бүтээлийг үгээр дүрслэх хэцүү… Дэндүү нарийн, туяхан, эмзэг, чамин…
Барималч 1951 онд төрсөн. 20 наснаасаа шил үлээх урлагт гүнзгий шимтэх болсон юм. Авьяаслаг залуу маань шил гэгч ямар материал болох, түүнтэй хэрхэн харьцаж, яаж захирч, юуг бүтээж болохыг яруу тод зааж өгсөн Пол Стенкардын мастер-класст сурж амжсан байна. Энэ цагаас эхлэн Роберт энэ гайхамшигт урлагтай үерхсэн бөгөөд чамин тансаг, аалзны тор мэт хөнгөн агаартай баримлуудыг “үлээж” эхэлсэн билээ.
Энэ уран бүтээлчид шилээр үлээж чадахгүй хэлбэр дүрс гэж үгүй мэт санагдана. Түүний урын санд этгээд ургамал, тансаг гоёл байдаг ч жинхэнэ сор нь энэхүү торон нэхээст баримлууд юм. Бараг хүрэх төдийд л энэ бүхэн шүүдрийн түмэн хэлтэрхий болон бутарчихмаар санагдана.
30 жил шилтэй ажиллахдаа Роберт Микелсон ур чадвар, шил үлээх урлагаа байнга хурцалсаар ирсэн. Бусад бүтээлтэй нь түүний сайтан дээр танилцаж болно.
Эх сурвалж: mickelsenstudios.com