Оросын НТВ суваг найруулагч Катерина Гордеевагийн “Хорт хавдрыг ялах” нэртэй гурван ангит киног гаргах гэж байна. Киног баримтат драмын хэлбэрээр бүтээсэн бөгөөд “гэнэт цагаан нөмрөгтнүүдийн эсрэг талд харьяалагдаж, хүчин мөхөстөхийн туйлд хүрсэн” эмчийн тухай түүхийг өгүүлэх юм.
Үүнээс гадна кинонд, хавдрын эсрэг хоолны дэглэм боловсруулсан мэдрэл судлаач профессорын тухай зэрэг хорт хавдартай холбоотой өөр түүх ч гарна. Мөн дэлхийн нэртэй хавдар судлаачид оролцсоноос гадна НТВ өмнө нь кино дуран зочилж байгаагүй зарим эмнэлэг, туршилтын клиникүүдэд зураг авч чаджээ.
Киноны баатраар өмнө нь хар тамхитай тэмцэж байсан дуучин Лайма Вайкуле, жүжигчин Эммануил Витторган, ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачёв зэрэг олон алдартнууд оролцох юм.
Кино 3 сарын 20, 21, 22-нд оросын НТВ сувгаар Москвагийн цагаар 23:30-д гарна.
Эх сурвалж: НТВ