Линкольны төвийнхөн бичлэг тавихыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Линкольны төвийнхөн бичлэг тавихыг эсэргүүцэв

Урлагийн тоглолт болдог дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзуудын нэг Америкийн Линкольны төвийн хөгжимчид эсэргүүцлээ илэрхийлэв. Айлчлан тоглолтоор ирж буй “Пол Тэйлор” балетийн компанийн тоглолт тус төвд гурван долоо хоногийн хугацаатай болох ажээ. Харин тэд тоглолтынхоо хөгжмийг бичлэгээр тавих гэнэ. Чухам үүнийг хөгжимчид эсэргүүцэж байгаа юм.

Хөгжимчдийн мэдэгдэж буйгаар энэ нь алдарт Линкольны төвд бичлэгээр тоглогдох анхны томоохон тоглолт болох юм байна. Харин “Пол Тэйлор”-ын гүйцэтгэх захирал “Нью-Йоркийн хөгжимчид хэтэрхий өндөр цалин нэхсэн учир бичлэг ашиглахаар шийдсэн” хэмээн мэдэгдэв. Гурван долоо хоногийн тоглолтын хөлс болгон 450 мянган ам.доллар төлөхийг Нью-Йоркийн театрын найрал хөгжимчид хүсчээ.

Дээрх эсэргүүцлийн хөдөлгөөнд Нью-Йоркийн Филармони, “Метрополитан” театр зэрэг томоохон газруудын хөгжимчид нэгджээ. Тэд цөм Линкольны төвд байрладаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж