Морь үрэгдсэнээс Дастин Хофманы киног зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Морь үрэгдсэнээс Дастин Хофманы киног зогсоолоо

HBO кабелийн суваг морин уралдааны тухай “Аз” цуврал киноны зураг авалтаас татгалзлаа. Энэ нь зургийн явцад гурван ч морь үхсэнтэй холботой гэж Reuters мэдээлж байна. Кинонд Дастин Хоффман, Ник Нолти зэрэг алдартнууд тоглож байсан юм.

Аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж байгаагаас үл шалтгаалан зургийн хэсэг морьдыг эрсдэлгүй ашиглах баталгааг гаргаж чадахгүй байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн тухай сувгийн захиргаа тайлбарлаж байна. Зураг авалтыг цуцлахыг сувгийн захиргаа ч, төслийн продюсер Девид Милч (“Deadwood”), нэрт найруулагч Майкл Манн нар ч дэмжсэн байна.

Эхний улиралд хоёр морь үхсэн бөгөөд саяхан эхэлсэн хоёр дахь улирлаар дахин нэг морь эрсджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж